Оюутолгойн дэд бүтцийг ашиглан Онтрэгийн талбайг олборлох нь бүх талд ашигтай

“Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн баг болон Тим Уилкоксоор ахлуулсан Рио Тинтогийн хэлэлцээрийн багийг Оюутолгой уурхайн цогцолбортоо хүлээн авч, уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцуулсан (2026.03.12) гэж Оюутолгойгоос мэдээллээ.

Энэ үеэр Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Оюутолгойн барьж байгуулсан гүний уурхайн дэд бүтцийг ашиглан “Онтрэ” компанийн эзэмшил бүхий лицензийн талбайг олборлох нь бүх талуудад харилцан ашигтай шийдэл болохыг албаныханд онцолсон байна. 

"Онтре” компанийн эзэмшдэг Шивээ толгойн лицензийн талбай нь Оюутолгойн гүний уурхайн олборлолт хийгдэж буй Хойд Хюго ордын үргэлжлэл хэсэг буюу газрын гүнд сунаж тогтсон нэг хүдрийн биет юм.