Б.ЭНХМАА
Монгол Улсад Геологийн салбар үүсэж хөгжсөний 83 жилийн ой тохиож байна. 1997 онд шинэчлэн батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар геологи хайгуулын ажлыг хувийн хөрөнгөөр хийх боломжтой болсон. 1997 оноос хойш Монголын геологичид 3 их наяд гаруй төгрөг зарцуулж, 1800 гаруй орд нээн илрүүлжээ.
1997-2021 оны хооронд 24 жилийн хугацаанд нийт 14175 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, хувийн хэвшлийн компаниуд хөрөнгө оруулалт хийснээс төрөл бүрийн ашигт малтмалын 1829 орд нээн илрүүлсэн байна. Үүнээс металл ашигт малтмалын 14 төрлөөр 1128, металл бус ашигт малтмалын 25 төрлөөр 347 орд нээсэн бол бусад нь хайрга, элс зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын орд бүртгэгджээ. Энэ хугацаанд нээн илрүүлсэн хамгийн том орд нь Өмнөговь аймгийн нутагт нээгдсэн Оюутолгойн зэс-алтны орд юм.
Харин энэ бүх орд, нөөцийг илрүүлэхэд 1997 оноос хойш ашигт малтмалын хайгуулын ажлын зардалд 2 их наяд 988 тэрбум 998.5 сая төгрөгийг зарцуулсан байна.

1 Сэтгэгдэл