“Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилжээ


Б.БАЯРТОГТОХ

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайд С.Наранцогтыг томилжээ. Тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан билээ. Түүний хувьд "Эрдэнэс Монгол"-ын Тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад Гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг баривчлагдан чөлөөлөгдөхөд түүний оронд 2021 оны 10 дугаар сард Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм. 
Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайдаас "Эрдэнэс Монгол"-ын Гүйцэтгэх захирал болж буй С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан. Сангийн яаманд 10-аад жил ажилласан туршлагатай нэгэн юм. 

Санжаагийн Наранцогтын товч намтар:

Боловсрол:
1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль1
1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
1999-2001 онд МУИС-ийн ийн Физик математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн
2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер-эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:
1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2013 онд АНУ, Харвардын их сургуульд Төрийн санхүүгийн удирдлага
2014 онд АНУ, Жон Кеннедигийн их сургуульд Засаглалын шинэчлэл
2015 онд БНСУ, Сөүлийн их сургуульд Орлогын статистик
2019 онд Сингапур улс, Төрийн санхүүгийн удирдлага
2019 онд УБ хот, Удирдлагын академи, Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан.