Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Богдхан төмөр зам” төслийг Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэв.
Тус төмөр замын шугамыг ОХУ-тай эцэслэн тохирох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, зохих арга хэмжээ авах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан боловсруулж байгаа хууль, тогтоомжийн төслийг холбогдох талуудад танилцуулах уулзалтыг 2023 оны нэгдүгээр сарын эхний хагаст багтаан зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгажээ.