Арваннэгдүгээр сард Хятад нийт 32.31 сая тонн нүүрс импортолжээ. Үүнээс 25.8 сая тонн нь эрчим хүчний нүүрс бөгөөд өмнөх сарынхаас 16 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь сүүлийн нэг жилийн хамгийн өндөр үзүүлэлт хэвээр байгааг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлэл харуулж буй. Эхний 11 сарын байдлаар Хятадын эрчим нүүрсний нийт импорт 195 сая тонн хүрч өнгөрсөн оныхоос 17 хувиар буурчээ. Мөн хугацаанд импортолсон эрчим хүчний нүүрсийг дундаж үнэ 116.33 ам.доллар/тонн аж.
Тухайн сард импортолсон коксжих нүүрсний хэмжээ 5.73 сая тонн байна. Энэ нь 2021 оны мөн үеийнхээс 26 хувиар буурсан дүн юм. Коксжих нүүрсний импортын дундаж үнэ 204.36 ам.доллар/тонн буюу аравдугаар сарын үнээс 12.56 ам.доллароор нэмэгджээ. Оны эхний 11 сард Хятад 13.74 тэрбум ам.долларын нийт 57.37 сая тонн коксжих нүүрс импортолсон байна.
Монгол Улсын хувьд эхний 11 сард 27.11 сая тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд энэ нь Хятадын нүүрсний импортын 10 хувьтай тэнцэж буй.
Арваннэгдүгээр сарын мэдээллээр Хятадын нүүрсний гол импортлогч орнууд Монгол, Орос, Индонез, Канад, Филиппин байна.