2022 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нүүрсний салбарт 177 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулжээ.
Тус салбарт ашиглалтын 307 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэ нь нийт газар нутгийн 0.48 хувийг эзэлж байна.
Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоогоороо Өмнөговь, Дорноговь, Төв, Говь-Алтай аймаг тэргүүлж байгаа бол Өвөрхангай, Архангай аймаг тус бүр нэг ашиглалтын зөвшөөрөлтэй байна.
Манай улс өнгөрсөн онд 31.7 сая тонн нүүрс экспортолж, нүүрсний экспортын төлөвлөгөө давсан юм.