Хятадын нүүрс олборлолтоор тэргүүлэгч Шанси мужийн засаг захиргаанаас 2025 гэхэд жилийн олборлолтын хэмжээг 1.4 тэрбум тоннд хүргэх зорилт дэвшүүлжээ. Үүний тулд уурхайн тоог 900 орчимд хүргэх, жилийн олборлолтын хүчин чадлыг 1.56 тэрбум тонн болгож нэмэгдүүлэхээр тооцож байна.
2025 он гэхэд коксжих болон антрацит зэрэг онцгой чанарын нүүрс хадгалах стратегийн 10 агуулах барьж байгуулахаар Шанси мужийн засаг захиргаанаас төлөвлөжээ.
Өнөөгийн байдлаар Хятад улсын нүүрсний нийт олборлолтын 1/3-ийг Шанси муж бүрдүүлж байна. 2022 оны үзүүлэлтээр, тус муж 1.31 тэрбум тонн нүүрс олборлож улсын нийт нүүрсний үйлдвэрлэлийн 29.1 хувийг эзэлжээ. Энэ нь дэлхийн эрчим хүчний нүүрс хамгийн том экспортлогч Индонез улсын олборлолтоос бараг хоёр дахин их юм.
Шанси муж нь энэ онд нүүрсний олборлолтын хэмжээг 1.36 тэрбум тоннд хүргэхээр зорьж буй.