Монгол Улсаас нүүрс импортлогч БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг Улаанбаатар хотноо урьж, нүүрсний цахим нээлттэй арилжаа, түүний үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах арга хэмжээ УУХҮЯ-ны санаачилгаар өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээнд БНХАУ-ын нүүрс импортлогч 200 гаруй компани оролцож байгааг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцоллоо.
Манай улс нүүрсний цахим арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан албан ёсоор эхлүүлсэн билээ. Одоогийн байдлаар төрийн "Эрдэнэс Тавантолгой", хувийн хэвшлээс өөрийн хүсэлтээр "Энержи Ресурс" компани нүүрсээ биржээр арилжаалж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталснаар эрдсийн биржийн эрх зүйн орчин Монголд бүрдсэн. Хуулийн танилцуулгыг энэхүү арга хэмжээний үеэр мөн танилцуулах аж.