Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлт уул уурхайн салбарт багагүй өөрчлөлт, шинэ зохицуулалт авчирч байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг хуулийг дагаж Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ААНОАТ) 40 хувийг аймаг, нийслэлд үлдээхээр болсон. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад өөрчлөлт орсон юм. Сангийн эх үүсвэрийг тэгшитгэн хуваарилдаг байсныг өөрчилж уул уурхайн орлогоос илүү ихийг сумд, орон нутгийн иргэд хүртэх болж байгаа. Уул уурхайн компаниуд эдгээр зохицуулалтыг алга ташин хүлээн авч, хорин хэдэн жил хүлээсэн шийдвэр гэлцэж байна. Үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдөх, дэмжлэг авах талаасаа үнэхээр хүсэн хүлээсэн шийдвэр. Гэхдээ үйл ажиллагаа явуулж буй компаниудад ойлгомжгүй байдал, багагүй дарамт үүсгэж болзошгүй асуудлууд ч байна. Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй Mining Insight-ийн сэтгүүлийн Б.Баяртогтох ярилцлаа.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагаж Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын татварын 40 хувийг аймаг, нийслэлийн төсөвт хуваарилна. Үүнтэй холбоотойгоор нэгдсэн төсөвт ямар өөрчлөлт гарах вэ? Төсөвт орлогын хүндрэл үүсэх үү? Цоорхой үүслээ гэхэд үүнийг хэрхэн нөхөх вэ?
Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь орон нутгийн төсөвт ордог болсон. Ингэснээр орон нутгийн төсөв 2022 онд ойролцоогоор 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Мөн өмнө нь улсаас татаас авдаггүй, бие даан төсвийн орлогоо бүрдүүлдэг аймаг тав байсан бол одоо Сэлэнгэ аймаг нэмэгдэж байна. Нийслэл хотыг оруулаад нийтдээ 7 болж байна. Энэ нь төсвийг төвлөрсөн биш тараан байршуулж, орон нутагт илүү эрх мэдлийг нь олгож байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, төсвийг захиран зарцуулах эрх нь орон нутагт очиж байна. Үүнтэй холбоотой улсын төсөвт ямар нэгэн дарамт ирэхгүй. Тухайн орон нутаг үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах, төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллах боломж илүү нээлттэй болж байгаа хэрэг юм. Орон нутгийнхаа төсвийг бүрдүүлэхэд цаашид тухайн аймаг идэвх санаачилгатай ажиллах шаардлага үүсэж байгаа. Өмнө нь зөвхөн дээрээс төсөв аваад зарцуулалтдаа л анхаардаг байсан бол одоо төсвийн орлогоо өөрсдөө бүрдүүлэх тал дээр илүү анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Түүний тулд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжих, орон нутгийн зүгээс бүхий л боломжийг хангах, тусгай зөвшөөрөл тойрсон асуудалд шуурхай, уян хатан хандах зэрэг дэвшил гаргах цаг. Том аж ахуйн нэгжүүдээ татах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй бодлого явуулах шаардлага энд үүсэж байна. Аж ахуйн нэгжүүд орон нутагт өөрсдийн салбараа байгуулахад таатай нөхцөл бүрдэнэ. Цаашлаад төвлөрлийг сааруулах боломж бүрдэнэ.
Уул уурхай, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудын дийлэнх нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ч нийслэлд бүртгэлтэй байдаг. Татвараа нийслэлийн аль нэгэн дүүрэгт төлж ирсэн. Тэгэхээр хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүд орон нутагт бүртгэлтэй болох шаардлагатай юу?
Аж ахуйн нэгжүүд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд татвар төлөгчөөр тухайн орон нутагт бүртгэх зарчмыг баримтлан холбогдох журамд өөрчлөлт оруулсан. Аймаг, нийслэлийн захиргааны байгууллагаас олгосон бүх төрлийн тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг нэгдсэн байдлаар авч, татвар төлөгчийн бүртгэлийг холбогдох орон нутагт шилжүүлж байгаа. Тухайлбал, Аялал жуулчлалын чиглэлээр дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг компанийн хувьд орон нутагт үндсэн татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг аймгийн татварын албаас тавьж бүртгэж байгаа. Харин уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бол заавал орон нутагт бүртгүүлэх шаардлагагүй, лицензийн байршлаар нь татвараас 40 хувийг хуваарилах тооцооллыг хийнэ.
“Оюутолгой”, “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг том татвар төлөгч компаниудын ААНОАТ-ын 40 хувь Өмнөговь, Орхон аймагт төвлөрнө гэсэн үг үү?
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26.9-д орлогын албан татварын тайланг лиценз бүрээр гаргаж тайлагнахаар зохицуулсан. Энэ хүрээнд уул уурхайн лицензтэй татвар төлөгчийн хувьд уурхайн үйл ажиллагааны орлогын 40 хувийг аймагт хуваарилна. Өөр хэлбэл, том татвар төлөгч болох “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн байршлаараа тухайн орон нутаг болох Өмнөговь, Орхон аймгийн төсөвт 40 хувь нь орно.
Аж ахуйн нэгжүүд орон нутагт өөрсдийн салбараа байгуулах, төвлөрлийг сааруулах тал дээр санаачилга гаргах хэрэгтэй гэлээ. Тухайлбал, “Алтайн хүдэр” компани Говь Алтай аймагт өөрийн дэд төв, салбараа нээнэ гэсэн үг үү?
Уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн уурхай байрлах аймаг суманд болон уурхайн эдэлбэр газарт ажилчдадаа зориулсан байнгын болон түр кэмпийг албан ёсоор байгуулан ажилладаг. Энэ нь ХАБЭА-н орчныг бий болгохтой холбогдох хууль журмын хүрээнд зохицуулагддаг. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хувьд тухайн орон нутагтаа орон нутгийн төсвийн татварын төрөл болох газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар зэргийг төлдөг учраас татвар төлөгчийн бүртгэлтэй байдаг. Гэхдээ голдуу салбар нэгжээрээ бүртгэгдсэн байдаг. Алслагдсан орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд орлогын албан татварын тухай хуульд зааснаар нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд татвараас 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан бол татвараас 90 хувиар хөнгөлөх заалт байдаг. Энэ дагуу татвар төлөгчид татварын дэмжлэгт хамрагдах бүрэн боломжтой байгаа.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд АМНАТ-ийн 5 хувийг төвлөрүүлдэг байсныг 10 хувь болгон өөрчиллөө. Үүгээр орон нутагт хэдий хэмжээний орлого төвлөрөх вэ?
Өмнө нь хэд байсан нь одоо яаж өөрчлөгдөх вэ? Уул уурхайн салбарын орлого буюу АМНАТ нь төсвийн хуулиараа Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан, Орон нутгийн хөгжлийн сан руу хуваарилагдаж, үлдсэн хэсэг нь төсөв рүү ордог. Уул уурхайн орлогоос бүс нутаг, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад чиглэгддэг, дахин хуваарилагддаг сан бол ОНХС юм. Энэ оноос эхлээд АМНАТ-ийн эх үүсвэрээс ОНХНС руу оногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, 10 хувь болгосон. Ингэж нэмэгдүүлснээр эх үүсвэр нь 2021 оныхоос 25.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ сангийн орлогоос бүх аймаг, нийслэлд дахин орлого хуваарилагддаг. Ингэхдээ тухайн орон нутгийн хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн чадавхыг харгалздаг. Харин уул уурхайн орлого олж байгаа аймгуудад нөхөн сэргээлт болон уул уурхайгаас гарах сөрөг үр дүнг бууруулахад зориулж нэмэлт хөрөнгө хуваарилдаг. Ингэснээр уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжихээс гадна тухайн аймгуудын уул уурхайн орлого нэмэгдэх тусам орон нутгийн хөгжлийн сангаас орон нутагт хуваарилагдах санхүүжилтийн хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой юм.
Аймгийн ОНХС-гаас сумдын ОНХС-д шилжүүлдэг суурь дүнг өөрчилсөн нь орон нутгийн хөгжил, тэр тусмаа сумын хөгжилд хэр нөлөө үзүүлэх вэ?
Аймаг, нийслэлийн ОНХС-гаас сум, дүүргийн ОНХС-д шилжүүлдэг суурь дүнг 30 хувь байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн. Уг өөрчлөлт 2022 оны төсвийн жилээс эхлэн хэрэгжиж байгаа. Энэ өөрчлөлтийн нөлөөгөөр ОНХНС-гаас сум, дүүргийн ОНХС-д хийгдэх шилжүүлгийн хэмжээ тодорхой хэмжээгээр өсөн нэмэгдэж, түүнийг дагаад сум, дүүргийн түвшинд ОНХС-аас санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн цар хүрээ нэмэгдэх юм.

2022 оны төсөвт уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг өмнөх жилүүдтэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?
Экспортын бүтцээ авч үзвэл уул уурхай давамгайлж байгаа. Статистик үзүүлэлтээр өнөөдөр ДНБ-ий 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувь, экспортын 90 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна. Валютын орлогын гол эх үүсвэр зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн болж байна. Энэ онд тус салбарын 100 жилийн ой тохиож байгаа. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө, оролцоо, эзлэх байр суурь жин дарж байгаа нь дээрх тоонуудаас бэлхэн харагдана. Улсын төсөвт уул уурхайн салбарын төвлөрүүлэх орлого энэ онд 4.2 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Энэ нь нэгдсэн төсвийн орлогын 26 хувийг бүрдүүлэхээр байгаа. Өнгөрсөн оны хувьд нөхцөл байдал амаргүй байсан ч төлөвлөгөө давж биелсэн. Уул уурхайн салбараас төвлөрүүлэх нийт орлого 2021 оны төсвийн тодотголоор 4.5 их наяд төгрөгөөр батлагдаж 2021 оны гүйцэтгэл 4.6 их наяд төгрөг буюу 78.7 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөө давсан үзүүлэлттэй гарсан. Ингэж уул уурхайн орлого өндөр, давж гарахад гадаад зах зээлийн тааламжтай байдал, дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ өндөр байсан нь нөлөөлсөн. Тухайлбал голлох хоёр бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнийг харахад 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар зэсийн үнэ 9314.4 ам.доллар болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3146 ам.доллароор, нүүрсний үнэ 2021 онд 172.4 ам доллар болж өмнөх оны мөн үеэс 98.2 ам.доллароор өссөн.
2022 оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байна вэ? Төсөвт энэ оны нөхцөл байдлыг хэрхэн зурагласан бэ?
Эдийн засгийн энэ оны төлөвийг харахад бидэнд тулгарч буй бодит эрсдэлүүд байна. Үүнд, коронавирус шинэ хувилбар, тархалтын нөхцөл байдал, экспортын гаргалтын хэмжээ, хилийн боомтын хүчин чадал, тээвэр логистикийн хүндрэлээс шалтгаалсан үнийн өсөлт гэх мэт эрсдэлүүд хамгийн эхэнд яригдахаар байгаа. Эдгээр эрсдэлийг бууруулж чадвал манай улсын эдийн засаг 2022 онд 5 орчим хувиар өсөхөөр төсөөлж байна. Эдийн засгийн төлөв байдлыг гадаад, дотоод хүчин зүйлстэй уялдуулан тайлбарлахад, дэлхий даяар вакцинжуулалт хурдацтай явагдаж байна. Мөн дэлхийн эдийн засгийн төлөв сэргэх, сайжрах хандлага ажиглагдаж байгаагаас шалтгаалан шинжээчид олон улсын зах зээл дээрх алт, зэс болон төмрийн хүдэр зэрэг металлын үнэ 2021 оны нэгэн адил өндөр түвшинд хадгалагдах таамгийг дэвшүүлж байна. Үүнээс гадна манай улсын худалдааны голлох түнш болох БНХАУ-ын эдийн засаг тогтвортой өсөх хүлээлттэй байгаа нь гадаад орчин талаас таатай байдлыг бий болгохоор харагдаж байгаа юм. Дотоодын эдийн засгийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө, Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд ажил эрхлэлт сэргэж, эдийн засгийн суурь дунд хугацаанд тэлэхээр байна. Мөн хилийн боомт орчмын бүс нутагт цар тахлын хяналтыг сайжруулж, нүүрсийг хүний шууд оролцоогүйгээр чингэлэгт тээврээр экспортлох, хилийн боомтоор нэвтрэх хугацааг түргэсгэх зэрэг зохион байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Эндээс дүгнэж хэлэхэд, манай улсын экспорт сэргэх, улмаар хэвийн байдалд боломж харагдаж байгаа. Үүний үр дүнд уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, боловсруулах салбар, худалдаа, тээвэр, агуулахын салбар хамт сэргэхээр байгаа нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөхөөр байна.