Биржийн цахим арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний үнэ нэмэгдэж байна

Г.БААТАР

Нүүрсний ээлжит (2023.03.29) цахим арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас экспортын 5 багц 32 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав. Нүүрсний доод үнийг 178.6 ам.доллар/тонн дуудсан бөгөөд үнэ хаялцах зарчмаар худалдан авагч 3 аж ахуйн нэгж оролцсоноор 179.60 ам.доллар үнэд хүргэж худалджээ.
Энэ сард (2023.03.24) Эрдэнэс Тавантолгойн хувьд анх удаа эрчим хүчний нүүрсийг цахимаар арилжаалсан. Нийт 15 багц бүхий 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллар/тонн доод үнээс дуудаж 73.3 ам.доллар хүргэж худалдаалсан байна. 
Тус компани 2020 онд эрчим хүчний нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 9.5 ам.доллар/тонн үнээр борлуулж байжээ.