Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзалт (2023.04.03)хийлээ.
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгч А.Билгүүн "Монгол Улс 21 холбооны улстай юм шиг болчихоод байна. Өнгөрсөн жил л мэдлээ. Баянхонгор аймаг гэхэд аймгийн стратегийн орд гээд ИТХ нь баталсан байна. 21 аймгаас гадна сумд гээд бас баахан парламент гараад ирлээ."