Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд өглөөний ээлжит уулзалтаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй (2023.04.03) уулзалт хийлээ.
Тэрээр "Уул уурхайн салбар ил тод байх тусам хардалт багасна, хардалт багассанаар бизнесийн төслүүд урагшилна. Ашигт малтмалын тухай хууль, Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулах ажил ид үргэлжилж байна"