Аргентинд литийн 38 уурхайн төсөл хэрэгжиж байна

Э.МИШЭЭЛ

Аргентин улс оны эхний гурван сард 233 сая ам.долларын лити экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 133 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93 хувиар өсөж 91 сая ам.долларт хүрсэн байна.

Гуравдугаар сард Аргентины нийт уул уурхайн экспортын 27 хувийг лити дангаараа бүрдүүлжээ.

Голлох худалдан авагч Хятад (31 хувь), Япон (31 хувь), АНУ (13 хувь), Өмнөд Солонгос (12 хувь) улс юм. Аргентинд Австралийн Allkem компанийн ихэнх хувьцааг эзэмшдэг Салар де Олароз, АНУ-ын Livent компанийн Феникс уурхайд үйлдвэрлэл явуулдаг. Тэднээс гадна Хятадын Ganfeng Lithium, Нидерландын Pluspetrol, Францын Eramet, Канадын Lithium Americas, Англи-Австралийн Rio Tinto олборлолт хийж байна.

Тус улсад литийн 38 уурхайн төсөл байгаа гэж Аргентины Уул уурхайн нарийн бичгийн дарга Мария мэдэгджээ. Аргентин литийн ордод хөрөнгө оруулалт татах зорилгоор татварын хөнгөлөлт, аюулгүй байдлын баталгааг санал болгож байгаа юм.