Хятадын зах зээл дээр литийн үнэ 5 сар дараалан буурсны дараа эргээд өсөж байна. Лхагва гаригт (2023.04.26) литийн карбонатын үнэ 1.2 хувиар нэмэгдсэн нь энэ оны анхны өсөлт юм.
Батарей үйлдвэрлэгч компаниудын түүхий эдийн худалдан авалт татарч, Хятад цахилгаан машинд татаас олгохоо зогсоосноор өнгөрсөн оны арваннэгдүгээр сараа хойш литийн үнэ 70 гаруй хувиар буурсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд литийн үнэ бараг 1300 хувиар өссөн юм.
Тэгвэл цахилгаан машины борлуулалт сайжирч, литийн нөөц багассанаас үнэ эргээд өсжээ. Asian Metal-ийн мэдээллээр литийн үнэ 67 500 юань болж нэмэгдсэн байна. Ханш урт хугацаандаа өөдрөг байх төлөвийг салбарын тэргүүлэх үйлдвэрлэгчид Albemarle, Liontown Resources, Ganfeng Lithium болон Tianqi Lithium компаниуд харж буй. Харин Хятадын цахилгаан машины томоохон үйлдвэрлэгч Nio группын Гүйцэтгэх захирал Уильям Ли таамагласнаар, энэ оны дөрөвдүгээр улиралд ойролцоогоор 20 мянган юань буюу түүнээс доош унах магадлал өндөр гэв.