Хоёр жил завсарласны дараа Австралийн хөлөг онгоц Хятадын Ляньюньган боомтод 80 мянган тонн нүүрс буулгажээ. Хоёр улсын худалдааны харилцаа муудсаны улмаас 2020 оны аравдугаар сараас Австралийн нүүрсэнд Хятадад албан бусаар хориг тавьсан юм.
Бээжин энэ оны эхээр Канберратай нүүрсний худалдаагаа дахин эхлүүлэх болсноо мэдэгдсэн. Хятадын төрийн өмчит дөрвөн компанид Австралиас нүүрс импортлохыг Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооноос зөвшөөрсөн бол дараа нь худалдаачид, бусад компаниудад нүүрс импортлохыг хориглох хязгаарлалтыг цуцалсан юм.
Kpler-ийн мэдээллээр, Хятадын албан бус хоригоос өмнө Лянюнган боомтоор сард дунджаар 150 890 тонн нүүрс Австралиас импортолж байжээ.