
Өнөөгийн байдлаар Монгол Улс хоногт ОХУ-аас долоон галт тэрэг хүлээн авч байна. Цаашдаа хоногт 10 галт тэрэг тогтмол хүлээн авах боломжтойг ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар онцлоод, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын авто замын бүтээн байгуулалт, хаврын тариалалтад нэн шаардлагатай байгаа ачааг шуурхай татан авахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.
Цахим уулзалтын төгсгөлд ОХУ-ын талаас төмөр замын салбарын хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдолтой ачааг шуурхай тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Уулзалтад Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН, Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөл оролцжээ.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам