Ivanhoe Electric, Ma’aden хамтарсан компани чухал металлын хайгуул эхэлжээ

Э.ОД

Ivanhoe Electric, Саудын Арабын Ma’aden хамтарсан 50/50 хувийн эзэмшилтэй компани нь эрчим хүчний шилжилтийн голлох металлын хайгуулын ажил Ойрх Дорнодод эхэлжээ. Тодруулбал, зэс, никель, лити зэрэг батарейнд шаардагддаг металлуудаас гадна алт, мөнгө, төмрийн хүдэр хайх аж.

Ivanhoe Electric-ийн 9.9 хувийг Роберт Фрийдландын эзэмшдэг. 2023 оны тавдугаар сарын байдлаар, Р.Фрийдландын хөрөнгийг 2.7 тэрбум ам.доллароор “Форбес” сэтгүүлээс үнэлжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Ma’aden компани 126.5 сая долларын хөрөнгө оруулалт Ivanhoe Electric-д хийх юм. Үүнээс 66 сая ам.доллароор хамтарсан компанийн хайгуулын ажлыг санхүүжүүлэх бол үлдсэн 60 сая ам.долларыг Ivanhoe Electric компани АНУ дахь ашигт малтмалын төслүүдийн хөгжүүлэлтэд зарцуулахаар төлөвлөжээ.