Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн 57 хувийг нарны эрчим хүч эзэлж байна

Хятадын нарны эрчим хүчний үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж, өнгөрсөн оны дээд амжилтыг давж байна. 2022 оны мөн үетэй харьцуулахад энэ жилийн эхний 4 сард нарны эрчим хүчний 3 дахин их хүчин чадал суурилуулжээ. Энэ хугацаанд тус улс нарны эрчим хүчийг 48.31 ГВт нэмэгдүүлсэн аж.

Хятадын эрчим хүчний нийт хүчин чадлын 57.2 хувийг нарны эрчим хүч эзэлж байгааг тус улсын Үндэсний эрчим хүчний газрын мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын эцэс гэхэд Хятад нь сэргээгдэх эрчим хүчний 440.5 ГВт чадамжид хүрсэн бөгөөд тус улсын хоёр дахь том эрчим хүчний эх үүсвэр болж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн эрчим хүчний хэрэглээ өсөж буй хэдий ч цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж 2060 он гэхэд нүүрсхүчлийн 0 ялгаруулалтад хүрэхээр зорьж байгаа юм.

Өнөөгийн эрчимжсэн суурилуулалтаар 2030 он гэхэд тус улс нарны эрчим хүчний 5300 ГВт хүчин чадалтай болох тооцоололтой байна. Хятад энэ онд нарны эрчим хүчний 154 ГВт хүчин чадалтай хүрч өмнө нь төлөвлөсөн 129 ГВт чадамжаас давах төлөвтэй. Тэгвэл 2022 оны эхээр АНУ-ын нарны эрчим хүчний нийт хүчин чадал 144 ГВт болсон байна.