China Railway Harbin группын мэдээлснээр, энэ он гарснаас хойш Манжуурын боомтоор 2.2 сая тонн нүүрс, 1.94 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 169-70 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж. Мөн хэмжээний нүүрсийг 2022 оны эхний 11 сард тус боомтоор импортолж байжээ. Манжуур бол хойд талаараа Орос, баруун талаараа Монгол Улстай холбогддог Хятадын хуурай газрын хамгийн том боомтын нэг.
Харбины төмөр зам нь Манжуур, Сүйфэнхэ, Тунзян зэрэг Хятадын хилийн томоохон өртөө чиглэлд түүхий эдийн тээвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж байгааг мэдээнд онцолжээ. Зургаадугаар сарын 5-ны байдлаар уг төмөр замаар тээвэрлэсэн түүхий эдийн импортын хэмжээ 12 сая тонн давсан байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Манжуур, Сүйфэнхэ болон Тунзян боомтуудын ашигт малтмалын импорт өссөн үзүүлэлттэй байна. Австралийн нүүрсний импортод албан бус хориг тогтоосноор Хятад нь тухайн 3 боомтоороо Оросын нүүрсний импортыг нэмэгдүүлэх болсон билээ.