Монгол Улсын баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр_замуудыг байгуулах төслийн хөрөнгө оруулагч нартай "Монголын төмөр зам" ТӨХК гэрээ байгуулжээ.
Засгийн газрын 2022 оны 116 дугаар тогтоолын дагуу баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын "Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам” ХХК, "Чойбалсан-Хөөт-Бичигт төмөр зам” ХХК-ийг байгуулах Хувьцаа эзэмшигчийн гэрээг тус тус байгуулсан байна.
Баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих сонгон шалгаруулалт дууссан бөгөөд барилга угсралтыг энэ оны гуравдугаар улиралд багтааж эхлүүлэхээр ЗТХЯ-наас төлөвлөсөн. Уг чиглэлийн нэг хэсэг Шивээхүрэн-Сэхэ хилийн боомт дамнасан төмөр замыг нарийн царигаар байгуулах гүйцэтгэх эрхийг "Нарийнсухайтын төмөр зам" ХХК-д олгосон билээ. Зүүн босоо тэнхлэгийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд 426 км төмөр зам барих юм.
Эдгээр чиглэлийн төмөр замууд нь ОХУ-ыг Монголоор дамжуулан БНХАУ-тай холбох, транзит зам болно.