Долоодугаар сард Хятад 39.26 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 66 хувиар буюу 15.74 сая тонноор илүү, харин өмнөх сарынхаас 1.53 хувиар буюу 611 мянган тонноор бага аж. Зургаадугаар сард Хятад 39.87 сая тонн нүүрс импортолсон байна.
Долоодугаар сард импортолсон нүүрсний дундаж 98.5 ам.доллар/тонн бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 62.35 ам.доллар, өмнөх зургаадугаар сарынхаас 14.11 ам.доллароор буурчээ.
Эхний 7 сарын байдлаар Хятад нийт 261.18 сая тонн нүүрс импортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс 88 хувиар өссөн гэж тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.