“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2023 оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Эхний хагас жилд 18 589 тонн ган, 601 552 тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж татварын дараах цэвэр ашиг 12.2 тэрбум төгрөг болжээ.Энэ хугацаанд үйлдвэрлэлийн осолгүй, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлгүй үйл ажиллагаа явуулсан байна. Мөн технологи үйл ажиллагааны сайжруулалтыг хийжээ.
Сүүлийн хагас жилд 1.5 сая тонн хөрс хуулалт хийж, 940 мянган тонн хүдэр олборлолт хийхээр төлөвлөж байна. Харин Гангийн үйлдвэр 14 400 тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15 408 тонн хаягдал төмөр боловсруулах, 15 500 гаруй бэлдэц үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.