CMRG: Жилийн хоёрдугаар хагаст төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдэнэ

Э.ОД

Хятадын төрийн China Mineral Resources Group (CMRG)-ээр дамжуулан 2023 онд төмрийн хүдэр худалдан авах гэрээ тус улсын 30 орчим гангийн үйлдвэрүүд байгуулсан бол 2024 оны худалдан авалтын гэрээ хэлэлцээр ирэх саруудад эхлэх төлөвтэй байна.

Төмрийн хүдрийн худалдаа, импортоо төвлөрүүлэх зорилтоор Хятадын Засгийн газар төрийн зохицуулалттай CMRG-ийг байгуулснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. BHP, Fortescue Metals Group, Rio Tinto болон Vale зэрэг дэлхийн төмрийн хүдрийн тэргүүлэх үйлдвэрлэгчидтэй жил бүр урт хугацааны худалдан авалт хийх гэрээ байгуулах хэлэлцээрийг хариуцаж буй. CMRG нь стратегийн хөгжлийн төлөвлөгөөгөө анх удаа (2023.07.28) танилцуулжээ.

Өнгөрсөн жил Хятад нийт 1.1 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон. Энэ оны эхний 7 сарын байдлаар 669.46 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.9 хувиар өсжээ.

Жилийн хоёрдугаар хагаст төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдэх магадлалтай гэж CMRG –ийн Удирдах зөвлөлийн дарга Яо Лин үзэж байна.