Э.МИШЭЭЛ
Эхний 7 сарын байдлаар Монгол, Хятад улсын хамгийн том боомт болох Эрээн-Замын Үүдийн төмөр замаар 10.33 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 69.6 хувиар өссөн үзүүлэлт аж.
Хилийн байгууллагын мэдээллээр өдөр тутмын хэрэгцээт бараа, хувцас, электрон бүтээгдэхүүн голлон экспортолсон бол нүүрс, рапс, махны импорт өндөр байжээ.
Эрээний боомт нь Европын 10 гаруй улстай Хятад-Европ гэсэн 69 чиглэлд үйлчилдэг байна. Тус боомт 7 дугаар сарын 30-ны байдлаар Хятадаас Европ руу 1800 гаруй удаагийн аялал хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 27.37 хувиар өссөн үзүүлэлт болжээ.