Э.МИШЭЭЛ
”Тавантолгой төмөр зам” ХХК өчигдөр (2023.08.27) нэг сая дахь тонн ачаагаа тээвэрлэсэн байна. ”Монголиан транс лайн" ХХК-ийн чингэлэгтэй экспортын нүүрс ачсан 49 вагон бүхий 6101-р галт тэрэг 01:18 цагт Тавантолгой өртөөнөөс хөдөлж, 01:52 цагт Цогтцэций өртөөнд хүрснээр тус компанийн 2023 онд тээвэрлэсэн ачаа нэг сая тоннд хүрэв.
Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 310,6 мянган тонн, Тавантолгой-Цогтцэций-Тавантолгой чиглэлд 690,2 мянган тонн ачааг тус тус тээвэрлээд байна.
”Тавантолгой төмөр зам” ХХК 2022 оны долоодугаар сарын 09-ний өдрөөс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар туршилтын тээвэрлэлтийг эхлүүлж, энэ оны тавдугаар сард суурь бүтцийг байнгын ашиглалтад оруулсан.