"Монголын геологи, хайгуул-2024" чуулга уулзалт болно

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран 2009 оноос зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2024" XV удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн (2024.03.28-29) Улаанбаатар хотноо болно. Хоёр өдрийн турш зохион байгуулагдах энэ жилийн чуулга уулзалтыг онлайнаар шууд дамжуулна.  

МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2024 чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хүрээнд:  

• Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг

• Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт

• Орон нутгийн уулзалт, гарц шийдэл

• “Хайгуулчин” сэтгүүл 68-р дугаар

• Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн

• Зураглалын шилдэг баг шалгаруулах

• Хайгуулын шилдэг баг шалгаруулах 

• Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 

• “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн

• “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн

• Мэргэшүүлэх сургалт

• “Цэцээ гүн” спорт, гео-аялал болно. 

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО ГҮТББ