"Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв"-ийг энэ оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Жилд 20 сая тонн нүүрсийг төмөр замын тээвэрт тасралтгүй ачих хүчин чадалтай. Одоогоор туузан дамжуургаар дамжуулан 1280 тн нүүрсийг 20 цуваа вагонд ачих туршилт хийгээд байна.
"Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв" нь Монгол Улсад төдийгүй Ази тив бүс нутагтаа томоохонд тооцогдох инженерийн цогц төсөл гэдгийг "Эрдэнэс Тавантолгой" компани мэдээлжээ.