Баян-Овоо ордоос дахин хоёр шинэ эрдэс илрүүлэв

Э.МИШЭЭЛ

Өнөөдөр (2024.06.29) БНХАУ-ын Өвөр Монголын Баян-Овоо ордоос хоёр төрлийн шинэ эрдэс илрүүлснийг Хятадын шинжлэх ухааны академиас мэдэгджээ. 

Уг хоёр эрдсийг овоо ниобийн хүдэр, жай скандийн амфибол гэж нэрлэхээр болсныг Олон улсын эрдэс судлалын холбоо баталсан байна.

Улмаар тус газрын ховор элементийн ордод 1959 оноос хойш 20 төрлийн эрдсийг бүртгэн авчээ. 

Дээрх эрдсүүдийг Хятадын Шинжлэх ухааны академийн Геологи, геофизикийн хүрээлэн, Бугатын болд төмрийн компани, Бугатын газрын ховор элементийн судалгааны хүрээлэн, Жүн Нань их сургууль зэрэг байгууллагын судлаачид нээжээ. 

Өмнө нь Баян-Овоод өнгөрсөн оны 10 дугаар сард нэг төрлийн ниобийн хүдэр илрүүлж байсан юм. 

Эх сурвалж: CRI