Цэвэр экспорт энэ онд цэвэр экспорт өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх хүлээлт хэвээр байна. Тодруулбал, алт, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг экспортын түүхий эдийн биет хэмжээ өмнөх оноос бага зэрэг нэмэгдэхээр байгаа ч нүүрсний экспорт өндөр байсан суурь үеийн нөлөөгөөр бараа, үйлчилгээний экспортын өсөлт өмнөх оноос саарахаар байна. Харин нөгөө талаас, нүүрсний экспорт нэмэгдсэнээс шалтгаалан түүнд ашиглагдах машин тоног, төхөөрөмж болон нефтийн бүтээгдэхүүний импорт нэмэгдэх хандлагатай байна.
Ирэх онд Оюу толгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж сайжирч, түүхий нефть, төмрийн хүдрийн экспорт нэмэгдэх нь нийт эрэлтийг тэтгэнэ гэж үзлээ.
Зургийн тайлбар: Уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын голлох хувийг эзэлж байна.
Улсын нийт үйлдвэрлэл I улиралд 7.8 хувиар өслөө. Гадаад эрэлт тогтвортой байж, нүүрсний олборлолт нэмэгдсэн нь уул уурхайн салбарт эергээр нөлөөлөв. Мөн уул уурхайг дагасан тээврийн салбар сайн байсны зэрэгцээ үйлчилгээний салбарын идэвхжил өндөр байв.
Уул уурхайн салбарыг дагасан тээврийн салбарын нэмүү өртөг 27.2 хувиар өсөж, өсөлтөд 1.3 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлжээ. Дэлгэрүүлбэл, нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх жилээс 28 хувиар нэмэгдэж, 18.1 сая тоннд хүрээд байна. Мөн төмөр замын дамжин өнгөрөх тээврээр 1.27 сая тонн ачаа тээвэрлэсэн нь тээврийн салбарын орлогыг нэмэгдүүллээ.
Cанхүүгийн дансны тэнцэл 2024 оны I улиралд 857 сая ам.долларын ашигтай гарав. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болон хувийн секторын гадаад зээлийн ашиглалт өндөр байсан нь тайлант улиралд санхүүгийн дансны орох урсгалыг голлон бүрдүүллээ.
Үүнд, банкны бус сектор буюу дотоодын аж ахуйн нэгжүүдийн гадаад зээлийн хүүний төлбөр өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн нь нөлөөлжээ. Түүнчлэн Оюу толгойн зээлийн хүүний хуримтлагдсан дүн орлогын дансны алдагдлыг нэмэгдүүлсэн хэвээр байна.
Тэнцвэржүүлсэн орлого нэгдүгээр улиралд орлогын бүх дэд бүлгүүд өмнөх оноос эрчтэй өссөн байна.
Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2024 оны I улиралд 373 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнд олон улсын зах зээлд алт, зэсийн үнэ хурдтай нэмэгдсэн нь экспортод эергээр нөлөөлсөн, Оюу толгойн хөрөнгө оруулалт болон хувийн секторын урт хугацаат гадаад зээлийн санхүүжилт санхүүгийн дансны орох урсгалыг дэмжсэн нь нөлөөлжээ.
Эх сурвалж: mongolbank