Зургийн эх сурвалж: Financialtribune
Монгол Улс 2024 оны эхний 8 сар 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.6 тэрбум ам.доллар, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллар, экспорт 620 сая ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 935.6 сая ам.доллароор буурсан байна.
Экспорт 620 сая ам.доллароор өсөхөд нүүрс 372.5 сая ам.доллар, зэсийн баяжмал 195.9 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 159.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин цайрын хүдэр, баяжмал 68.3 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.1 сая ам.доллароор буурсан байна.
Эх сурвалж: ҮСХ