Зургийн эх сурвалж: CGTN
Өчигдөр (2024.09.15) БНХАУ-ын төрийн өмчит China Rare Earth Group Сычуань мужаас 4.96 сая тонн газрын ховор исэл (REO) илрүүлснийг мэдэгдэв. Шинэ нөөц Хятадын аюулгүй байдал, салбарын стратегийг улам баталгаажуулна гэж компанийн зүгээс мэдээлсэн байна.
АНУ-ын Геологийн албаны судалгаагаар 2023 онд дэлхийн газрын ховор элементийн нөөцийг 110 сая тонн гэж тооцсон. Үүнээс 44 сая тонн буюу 40 орчим хувь нь БНХАУ-д ногддог. Сычуань мужаас олдсон исэл үүн дээр нэмэгдэхээр болжээ. Тус улсаас гадна Вьетнам, Бразил, Орос, Энэтхэг, Австрали, АНУ, Грийнланд зэрэг улс орнууд газрын ховор элементийн нөөцөөр тэргүүлдэг юм.
Монгол Улс зургаан орд, 3.1 сая тонн газрын ховор ислийн нөөцтэй гэж "Эрдэнэс Монгол" нэгдлээс мэдээлдэг. Үүнд:
-Халзанбүрэгтэй 1,511.6 мянган тонн
-Хотгор 1,213.7 мянган тонн
-Мушгиа худаг 365.1 мянган тонн
-Цагаан чулуут 274.55 тонн
-Улаандөл 124.78 тонн
-Лугийн гол 14.5 мянган тонн нөөцтэйгөөр орж байна.