Хятад чухал ашигт малтмалын стратегийн салбар дахь хяналтаа чангатгаж хувийн компаниудад газрын ховор элемент олборлохыг хориглохоор болжээ. Тус улсын Засгийн газрын шийдвэрээр, зөвхөн төрийн өмчит компаниуд ховор металл, чухал ашигт малтмал олборлох, хайлуулах, боловсруулна. Энэ үйл ажиллагаанд хувийн компаниуд оролцохыг хориглосон журмыг БНХАУ-ын Үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас (2025.02.19) нийтэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын татварыг нэмэгдүүлсний хариуд Бээжин цахилгаан бараа, батлан хамгаалахын салбарт ашигладаг вольфрам, бусад чухал металлын экспортын хяналтыг чангатгасан.
Сүүлийн хоёр жилд Хятадын Засгийн газар хэд хэдэн чухал ашигт малтмал, тэдгээрийн боловсруулахтай холбоотой технологийн экспортоо зогсоосны улмаас АНУ-ын материалын нийлүүлэлтэд хүндрэл учирч буй юм.
Хятад нь газрын ховор металлын хамгийн том үйлдвэрлэгч улс бөгөөд дэлхийн үйлдвэрлэлийн 70 орчим хувийг эзэлж байна. Мөн эдгээр элементүүдийг боловсруулахад давамгайлж байгаа нь тус улсад зах зээлд монопол байдлыг олгож байгаа.