Гашуунсухайт-Ганцмод боомт
Тавдугаар сарын 30-нд Ганцмод боомтын түүхий коксжих нүүрсний үнэ өмнөх 7 хоногоос 40-өөр буурч 725 юань, Жинчуаньд Монголын угаасан нүүрсний үнэ 50-иар унаж 920 юань байна.
Ганцмод боомтоор өдөрт нэвтэрсэн машины тоо тавдугаар сарын 26-30-нд 851 болж, өмнөх 7 хоногоос 4 хувиар буурчээ.
Зургаадугаар сарын 02-нд Ганцмод боомтын агуулахын нөөц 4.06 сая тонн болж, дөрвөн өдөр дараалан 1.7 хувиар нэмэгджээ.
Шивээхүрэн-Сэхэ боомт
Тавдугаар сарын 30-нд МАК А түүхий нүүрсний үнэ 530 юань, МАК Баруун түүхий нүүрсний үнэ 570 юань, Өмнөговийн түүхий нүүрсний үнэ 570 юань байж өмнөх 7 хоногоос тогтвортой байна.
Ханги-Мандал боомт
Тавдугаар сарын 30-нд угаасан нүүрс 745 юань, 1/3 коксжих нүүрсний үнэ 570 юань болж өнгөрсөн 7 хоногоос өөрчлөлтгүй байна.
Өнгөрсөн 7 хоногт Сэхэ боомтын өдрийн нэвтэрсэн машины тоо 556 болж 22 хувиар, Мандал боомт 124 болж 18 хувиар тус тус буурчээ.
Цаашид, Хятадын нүүрсний дотоодын эрэлт сул, нөөцийн бүрдүүлэлт сайн, улирлын чанартай гангийн үйлдвэрлэлийн бууралтаас үүдэн Монголоос нүүрсний импорт сул байх төлөвтэй гэж SXCoal мэдээллээ.