Монголын уул уурхайн эмэгтэй манлайлагчид: ӨНӨӨДРИЙГ БҮТЭЭЖ БУЙ 17 ХҮЧ

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

Эрчүүд давамгайлсан Монголын уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд эмэгтэй манлайлагчид хүч түрэн гарч ирэх үед “Майнинг Инсайт” сэтгүүл “Women CEO’s in Mining” контентын төслийг санаачилсан билээ. Монгол Улсад эмэгтэйчүүд улс орны стратегийн түвшний хэлэлцээрт оролцох, том бизнес, төслийн бүтээн байгуулалтыг гардан удирдах зэргээр өндөр байр сууринд ажиллах болсон нь чухал ахиц дэвшил юм. Тэр тусмаа сүүлийн жилүүдийн нэг содон үзэгдэл бол Монголын уул уурхайн компаниудын гүйцэтгэх удирдлагын түвшинд эмэгтэйчүүд хүчтэй гарч ирсэн явдал.

Төрийн, хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон байгууллага, компаниудын түвшинд өдгөө 17 эмэгтэй гүйцэтгэх удирдлагаар амжилттай ажиллаж байна. Тэд бол “Монполимет” группийн ТУЗийн дарга Н.Мөнхнасан, “МоЭнКо” ХХКийн Дэд захирал Ж.Оюунчимэг, “Шувуун ХарУул” ХХКийн Гүйцэтгэх захирал Г.Золбаяр, МАКийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Монгол газрын тос боловс руулах үйлдвэр” ТӨХХК ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Баялаг Энержи Ресурс” ХХКийн Гүйцэтгэх захирал О.Батчимэг, “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Оюутолгой” ХХК ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Линген фэлдер, “Эрдэнэжас” ХХКийн Гүйцэтгэх захирал З.Гантболор, “Эрч Майнинг” ХХК ийн Гүйцэтгэх захирал Ч.Усанболор, “Монполимет” группийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэр, “Монгол нүүрс” ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга О.Оюумаа, “Эрдэнэс Оюутолгой” ХХКийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “МНРИК” ХХКийн Гүйцэтгэх захирал А.Цолмон, “Бадрах Энержи” ХХКийн Ерөнхий захирал Корали Прийн нар юм.

Тэд 40 гаруй мянган эрчүүд ажилладаг эрдэс баялгийн салбарт тэргүүлэх ком паниудын стратегийг тодорхойлж, хөрөн гө оруулалтыг удирдахын зэрэгцээ уул уурхайн салбарын соёл, үнэт зүйлсийг өөрчилж, амжилтын шинэ шинэ түүхийг бүтээж байна. Тэдний карьерын замнал нь зөвхөн хувь хүний амжилт төдий бус Монголын уул уурхайн салбарын өнөөгийн хөгжил, жендэрийн тэгш байдлыг тодорхойлж буй түүх юм. Эдгээр эмэгтэй манлайлагчид стра тегийн шийдвэр гаргах чадвараараа томоо хон төслүүдийг амжилттай удирдаж, компанийн хөгжлийг тодорхойлж байна. Инновац, бүтээлч сэтгэлгээгээрээ шинэ технологи, бизнесийн загваруудыг нэвт рүүлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна. Хамтын ажиллагаа, манлайлал нь компанийн шинэ соёлыг бий болгож, хариуцлагатай бизнесийн орчныг шинээр бүрдүүлж байна. Жендэрийн тэгш байдлын төлөөх тууштай тэмүүлэл нь олон олон охид бүсгүйчүүдэд мэргэжлээ сонгоход нь урам зориг өгч, ирээдүйн боломжийн гэрэл гэгээ болж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн алсын хараа, хүмүүнлэг, мэдрэмжтэй шийдвэр нь байгууллага, компани, бизнесийнхээ өсөлтийг дэмжиж, амжилтад хүргээд зогсохгүй Монголын уул уурхайн салбарын өнөөдрийг ирээдүйтэй нь хамт цоо шинэ өнгө, дүр төрхтэй болгож байна. “Майнинг Инсайт” сэтгүүл эдгээр 17 эмэгтэй манлайлагчийн хөргийг цувралаар нийтэлж, тэдний бизнесийн стратеги, шийдвэр гаргах арга барил, эмэгтэйчүүдийн удирдлагын орон зайг нэмэгдүүлж буй санаачилга, салбар дахь хувь нэмрийг уншигчдадаа хүргэхийг зорин ажиллаж байгаа юм. Энэхүү цуврал хөргүүд нь охид, залуу эмэгтэйчүүдэд урам зориг өгөх, салбарын карьерын боломжийг харах, хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулах зорилготой. Эдгээр эмэгтэйчүүдийн амжилт нь охид, бүсгүй чүүдэд мэргэжилдээ итгэлтэй байх, сорилттой салбарт ч амжилт гаргаж болох боломжийг харуулах, өөрийн нөөц чадвараа нээн хөгжүүлэхийн гайхамшгийг харуулах үлгэр дуурайл юм. 

“Майнинг Инсайт” сэтгүүл инновац, манлайлал, тэмүүллийн үнэт сургамж өгөх эдгээр бүсгүйчүүдийн түүхээр Монголын уул уурхайн салбар дахь жендэрийн тэгш байдлыг дэмжих урам зоригийн уулзах цэг болж байгаадаа бахархалтай байна. Цуврал хөргийн эхний зочноор уурхай гардан ажиллуулсан эмэгтэй хэмээн салбартаа хүндлэгддэг “Монполимет” группийн Гүйцэтгэх захирлын албыг хариуцлагатайгаар хашсан С.Энхтуяа уригдсан бол удаах зочин нь Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн анхны эмэгтэй захирал Г.Эрдэнэтуяа байсан юм. Бид дараа дараагийн зочдоо Гүйцэтгэх удирдлагаар ажиллаж эхэлсэн хугацаагаар нь эрэмбэлэн “Women CEO’s in Mining” булан даа хүндэтгэн урих болно. Мөн энэхүү төслийг Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци дэмжин, хамтарч ажиллаж “Уул уурхайн 7 хоног” ийн хамгийн содон үйл ажиллагааны нэг, онцгой нэгэн уулзалтыг “Майнинг Инсайт” сэтгүүлтэй хамтран зохион байгуулах болсонд баяртай байна. Уул уурхайн салбарын эмэгтэй захирлуудын уулзалт есдүгээр сарын 12ны өдрийн 11.3013.00 цагт Тайж хайрханы бэлд болно. Салбарын шинэ өнгө төрх, эмэгтэй удирдагчдын манлайллыг тодотгох энэхүү уулзалтад нэр бүхий 17 захирлыг хүндэтгэн урьж буйгаа сэтгүүлийн хуудсаар дамжуулан уламжилъя.