Австрали: Дэлхийн литийн боловсруулах хүчин чадлын 1/5-ийг эзэмшинэ

Э.ОД

Таван жилийн дотор Австрали улс дэлхийн литийн боловсруулах хүчин чадлын тавны нэгийг эзэмшихээр төлөвлөж байна. Тус улсын дотооддоо олборлосон литийн хүдрийг боловсруулах үйлдвэрийг хэд хэдэн компани барьж байгаа юм. Тухайлбал Хятадын Tianqi Lithium, Австралийн IGO хамтран Перт хотын ойролцоо боловсруулах үйлдвэрээ нээгээд байна. АНУ-ын Albemarle, Mineral Resources хамтран байгуулж буй үйлдвэрээ нээхэд ойрхон байгаа бол Австралийн Wesfarmers, Mineral Resources, Liontown Resources зэрэг групп лити боловсруулах шинэ үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.

Австрали улс төмрийн хүдэр, нүүрс, шингэрүүлсэн байгалийн хий зэрэг гурван том экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлж литийн үйлдвэрлэл, экспортыг тэлэхээр зорьж байна.

Тухайн үйлдвэрүүд ашиглалтад орсноор 2024 он гэхэд дэлхийн литийн боловсруулах зах зээлийн 10 хувь, 2027 он гэхэд 20 хувийг эзлэх боломжтой гэж Австралийн Засгийн газар тооцжээ. Төмрийн хүдэр, нүүрс, шингэрүүлсэн байгалийн хий зэрэг гурван том экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлж литийн үйлдвэрлэл, экспортыг тэлэхээр зорьж байна. Тэгэхээр лити нь зэс, түүхий газрын тостой эн зэрэгцэж Австралийн тав дахь хамгийн үнэ цэнтэй экспортын бүтээгдэхүүн болно гэж тус улсын Засгийн газар тодорхойлжээ.
Одоогоор Австралийн литийн хамгийн том зах зээл Ази хэвээр байгаа юм. Гэхдээ Европ болон АНУ-д автомашин үйлдвэрлэл цахилгаан машин руу шилжих ажил эрчимжүүлснээр эрэлт нэмэгдэж байна. Австрали нь литийн хамгийн том олборлогч улс юм бөгөөд дэлхийн эрэлтийн бараг тал хувийг хангадаг. Гэхдээ боловсруулдаггүй буюу түүхийгээр зах зээлд нийлүүлдэг. Үүнийг Хятад авч боловсруулдаг байна. Дэлхийн литийн боловсруулалтын 80 гаруй хувийг Хятад дангаар ногдож буй.

2022 онд бүхэлдээ литийн үнэ 4 дахин өсөх таамаглалыг зарим шинжээчид дэвшүүлж байна.