Австралийн тэтгэврийн сан критикал минералын багцдаа $7.9 тэрбум хуримтлуулжээ

Э.ОД

Австрали улсын хамгийн том тэтгэврийн сан болох AustralianSuper нь критикал минералын багцдаа 12 тэрбум австрали доллар буюу 7.9 тэрбум ам.доллар хуримтлуулжээ. Нийт 335 тэрбум австрали долларын сантай AustralianSuper-ийн ахлах менежер Люк Смит “Бид ирэх 5 жилд лити, ванади, газрын ховор элемент болон эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын чиглэлийн Австралийн компаниудад илүү их хөрөнгө оруулах замаар Тэтгэврийн сангаа нэмэгдүүлэх зорилттой”-г мэдэгдсэн байна.

Тус улсын Засгийн газраас “Future Made in Australia” хөтөлбөрт 22.7 тэрбум австрали доллар зарцуулахаар амлаад буй.      

Дэлхий дахинд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах асуудал улам бүр чухал болж байгаа цаг үед чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын Хятадын ноёрхлын эсрэг АНУ-ын холбоотнуудын нэг нь Австрали улс юм.

AustralianSuper нь хэдийн уул уурхайн Sandfire Resources болон зэс, алт олборлогч 29Metals компаниудын хувьцааг эзэмшсэн бөгөөд сүүлд Pilbara Minerals-ийн 7 хувийн хувьцааг худалдаж авчээ. Одоогийн байдлаар Тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын багцад лити, кобальт, бал чулуу багтсанаас гадна тус сан нь зэсийг хамгийн чухал ашигт малтмалын нөөцдөө тооцдог байна. 

Тэгвэл ирэх таван жилд литийн эзэмшлээ хоёр дахин нэмэгдүүлж ойролцоогоор 2.5-3 тэрбум австрали долларт хүргэнэ гэж нэгдүгээр сард AustralianSuper сан мэдэгджээ.