Долоо хоног үргэлжлэх БНХАУ-ын Коммунист намын их хурлыг (2022.1016) нээж тус улсын дарга Си Жинпин хоёр цагийн илтгэлдээ, Хятад улс нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа аажмаар, тогтвортой бууруулахаа амлажээ. Үүний зэрэгцээ тус улс эрчим хүчний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байна. Учир нь дэлхийн түлшний зах зээл дээр тогтворгүй энэ үед Хятад эдийн засгийн удаашралтай тэмцэж буйг онцолжээ.
Си Жинпин “Бид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, тэглэх зорилтын төлөө идэвхтэй, мөн болгоомжтой ажиллах болно. Хятад улсын эрчим хүч, нөөц баялгийн нөөцөд тулгуурлан бид хуучин зүйлээ хаяхаасаа өмнө шинийг авах зарчмын дагуу сайтар төлөвлөж, үе шаттайгаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг дээд цэгт хүргэх, халах санаачилгыг ахиулна" гэж мэдэгдсэн байна. Мөн чулуужсан түлш болон сэргээгдэх эрчим хүч хоёр зэрэгцэн ажиллах ёстой.
Нүүрсийг илүү цэвэр, үр ашигтай ашиглаж, эрчим хүчний шинэ системийг төлөвлөх, хөгжүүлэх ажлыг хурдасгана.
Өнгөрсөн жил Хятадын гол түлш болох нүүрсний хомсдолоос үүдэн үйлдвэрүүд цахилгааны дутагдалд орж эдийн засгийн өсөлтийг удаашруулахад хүргэсэн. Улмаар тус улс уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж, энэ онд нүүрсний олборлолтын хэмжээ дээд хэмжээнд хүрч, нөөц бүрдүүлж байна.
Одоо Хятад эрчим хүчний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хүрээнд газрын тос, байгалийн хийн нөөцийн хайгуул, ашиглалтыг өргөтгөж, нөөц, олборлолтоо нэмэгдүүлнэ гэж хурлын тайланд тэмдэглэжээ.
Хятад улс дэлхийн хамгийн их хүлэмжийн хийг ялгаруулдаг бөгөөд 2030 оноос өмнө нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг дээд цэгтээ хүргэж, 2060 он гэхэд тэглэнэ гэж хоёр жилийн өмнө Си Жинпин амласан юм. Энэхүү мэдэгдэл нь тус улсын муж, орон нутгийн засаг захиргаа, компаниудын цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг асар их хэмжээгээр нэмэгдүүлж эхэлжээ.