Хятадын импортын төмрийн хүдрийн үнэ 89.36 доллар/тонн болж буурсан нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн доод ханшид тооцогдож байна. Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээний үнэ 1.9 хувиар буурч 91.64 ам.доллар/тоннд мягмар гаргийн арилжаа хаагджээ.
Тус улсын барилгын оргил улирал өндөрлөж байна. Төмрийн хүдрийн эрэлтийн сэргэлт хүлээлтээс давах нь бүү хэл хүрч чадаагүйг Хятадын Huatai Futures-ийн шинжээчид онцолжээ.
БНХАУ-ын Коммунист намын их хурлын үр дүн нь тус улсын бодлогод богино хугацаанд өөрчлөлт орох магадлал тун бага гэдгийг харуулсан хэмээн Австралийн Үндэсний банкны эдийн засагч Тэйлор Нугент үзэж байна.
Хятадын эдийн засаг суларсан, КОВИД-19-ийн хязгаарлалт болон үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт зэрэг шалтгаанаар, энэ онд дэлхийн гангийн эрэлт 2.3 хувиар буурна гэж World Steel Association таамаглажээ.