Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9км төмөр замыг өнөөдөр нээж байна. Монгол Улс, БНХАУ-ын хилээс 14 км зайд “Ханги” өртөөнд болж буй нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, МТЗ-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, төмөр замын төслийн концесс гүйцэтгэгч “Монголиантранс лайн”, “Монголиан Транс Ложистик” нэгдлийн удирдлагууд болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцлоо.
Арга хэмжээг нээж Ерөнхий сайд үг хэлэв. Мөн Засгийн газрын тэргүүнийн хамт ЗТХ-ийн сайд, Монголиантранс лайн”, “Монголиан Транс Ложистик” нэгдлийн захирлууд Зүүнбаян-Ханги төмөр замын боолт чангалж уг суурь бүтцийг албан ёсоор нээлээ.
Арга хэмжээг нээж Ерөнхий сайд үг хэлэв. Мөн Засгийн газрын тэргүүнийн хамт ЗТХ-ийн сайд, Монголиантранс лайн”, “Монголиан Транс Ложистик” нэгдлийн захирлууд Зүүнбаян-Ханги төмөр замын боолт чангалж уг суурь бүтцийг албан ёсоор нээлээ.
Түүнчлэн, Ерөнхий сайд төмөр замын нээлтэд зориулсан дурсгалын самбарыг нээж, төлөөлөгчдийн хамт Ханги-Мандал боомт дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн 14 км хэсэгт өргөн, нарийн царигийн төмөр зам зэрэгцүүлэн байгуулсантай танилцсан юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 8 сарын хугацаанд бүтээн байгууллаа. 2018 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт нэмж Зүүнбаян-Ханги чиглэлийг тусгасан.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 8 сарын хугацаанд бүтээн байгууллаа. 2018 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт нэмж Зүүнбаян-Ханги чиглэлийг тусгасан.
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” барихаар шийдвэрлэж гуравдугаар сард бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж байсан бол товлосон хугацаандаа төмөр замыг барьж өнөөдөр ашиглалтад оруулж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь хэд хэдэн онцлогтой.
- Ханги боомтын талаас төмөр замын эхлэл 0 цэгээс “Ханги” өртөө хүртэл 14 км хэсэгт өргөн цариг, мөн олон улсын 1422 мм нарийн царигийн төмөр замтай зэрэгцүүлэн байгуулснаараа онцлогтой. Ингэснээр Хятадын төмөр замтай шууд Ханги-Мандал боомтоор холбогдоход бэлэн.
- Монгол Улсад мөрдөгддөг төмөр замын стандартуудаас III зэрэглэлтэй. 1520мм өргөн царигтай. Зүүнбаян-Ханги төмөр зам нийт 20-25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орж байгаа эхний шатанд 7 сая тонн хүчин чадлаар тээвэр эхэлнэ. 2023 онд II үе шатанд 15 сая тонн чадамжид хүрнэ. 2024 оны хоёрдугаар хагаст III үе шатанд 20-25 сая тонн тээвэрлэнэ.
- Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг Зүүнбаян-Тавантолгой төмөр замын 111 км дээрээс салаалсан. Энэ нь Монгол Улсын анхны 3 чиглэлийн төмөр замын уулзвар бөгөөд тээврийг зохион байгуулж ачааг шаардлагатай чиглэлд хуваарилах ач холбогдолтой. Хамгийн чухал нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ачаа тээвэр нэмэгдэх боломжийг олгож байгаа бөгөөд Тавантолгойн ордоос нүүрсний экспортын тээвэр хийх боломжтой болж байна. Ингэснээр Тавантолгойн нүүрсний экспортын 2 дахь гарц албан ёсоор нээгдэж байна гэсэн үг.
- Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ачаа тээвэрт 4000 вагон эргүүлнэ. Үүнээс 3000 вагон нь задгай болон чингэлгийн хосолмол зориулалттай орчин үеийн шинэ загвартай. Энэхүү загварын зохиогч нь “Монголиантранс Лайн” болон “Монголиан Транс Ложистик” нэгдэл өөрсдөө юм. Ингэснээр уг төмөр замаар задгай тээврээс гадна чингэлэг тээвэр явах боломжтой болж байна.
- Зүүнбаян-Ханги төмөр замын төслийн Концесс гүйцэтгэгч “Монголиантранс Лайн” болон “Монголиан Транс Ложистик” нэгдэл Монголын төмөр замын салбарын 70 жилийн түүхэнд хувийн хөрөнгө оруулалтаар 2 дахь төмөр замын суурь бүтцийг байгуулж байгаа нь энэ. 2009 онд анх Сэлэнгэ аймаг дахь 115 км урт Баянголын төмөр замыг барьж байгуулсан. Үүнээс хойш үндэсний төмөр замын салбарт 15 дахь жилдээ уул уурхайн бүтээгдэхүүн буюу жин ихтэй, нурмаг ачааны экспортыг өөрийн төмөр зам, хувийн хөдлөх бүрэлдэхүүнээр тээвэрлэж байна. 12 зүтгүүр, 3000 вагон, засвар үйлчилгээний Депо зэрэг хөдлөх бүрэлдэхүүний цогц парктай анхны хувийн хэвшлийн компани юм.
- Монголын эрдсийн экспортын зорилтод зах зээл Хятад руу гарах хамгийн дөт гарцыг Зүүнбаян-Хангийн төмөр зам нээж байна. Экспортын масс бүтээгдэхүүний тээврийн зардал буурна. Дархан, Сэлэнгийн бүсээс уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зай богиносно.
- Төслийн хүрээнд дотоодын 186 аж ахуйн нэгж, 3000 гаруй хүн хүч, 1500 орчим техник ажилласан. Үндэсний компаниудын үйлдвэрлэл, мэдлэг туршлагаар баригдсан төмөр зам.
- Төмөр амын ачаа тээвэр 60 хувиар өсөж, экспорт болон импортын ачааны хэмжээ 20 сая тонноор нэмэгдэнэ. Экспортын орлого 8 тэрбум ам.доллараас 11 тэрбум ам.доллар болж өсөх боломж бүрдэж байна.
- 1300 гаруй ажлын байр шинээр бий болохоос гадна уг төмөр замтай ойролцоо байрлах ашигт малтмалын 10 гаруй орд эдийн засгийн эргэлтэд орох боломжтой.
- Концессын “Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” нөхцлийн дагуу “Монголиантранс Лайн” болон “Монголиан Транс Ложистик” нэгдэл барьж гүйцэтгэсэн. Концессын гэрээний хугацаа дуусмагц суурь бүтцийг үнэ төлбөргүй улсад бүрэн шилжүүлэх юм .