Хятад улс арваннэгдүгээр сард 539.9 мянган тонн боловсруулаагүй зэс, зэсийн бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь сүүлийн жил хагас хугацаанд хамгийн өндөр үзүүлэлтээр тооцогдсон байна. Мөн тус улсын зэсийн хүдэр, баяжмалын импортын хэмжээ өнгөрсөн сард шинэ дээд амжилт тогтоож 2.41 сая тоннд хүрчээ.
Оны эхний 11 сард нийт 5.36 сая тонн зэс гаднаас худалдаж авсан импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.5 хувиар нэмэгдсэн байна.
Shanghai Metals Market-ийн мэдээллээр, 2023 онд Хятадын зэсийн импорт өсөх төлөвтэй.
Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG)-ийн судалгаагаар 2017-2021 онд дэлхийн хэмжээнд зэсийн 2 уурхай ашиглалтад орж шинээр үйлдвэрлэл эхэлсэн нь Конго дахь Kamao Kakula, Чили дэх Quebrada Blanca II юм.
ICSG-ийн тооцоолсноор энэ оны эхний 9 сард дэлхийн зэсийн үйлдвэрлэл 3.5 хувиар нэмэгдсэн бол 2021 оны мөн үед 1.9 хувийн өсөлттэй байжээ.