Монголын төмрийн хүдрийн экспорт буурч, Хятадын импорт өсжээ

Г.БААТАР

Монгол Улс 11 сарын хугацаанд нийт 4.39 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар буурчээ. Тухайн экспортын орлого 370 сая ам.доллар байна. 
Хятадын Sxcoal-ийн тооцоолсноор, Монгол өнгөрсөн сард 512 мянган тонн төмрийн хүдэр гадаад зах зээлд нийлүүлсэн нь өмнөх сарын хэмжээнээс 24 хувиар бага аж.

Арваннэгдүгээр сард манай улс экспортолсон төмрийн хүдрийн дундаж үнэ 64.13 ам.доллар/тонн бөгөөд 32.84 сая ам.долларын орлого олжээ.

Тэгвэл Монголын түүхий эдийн экспортын гол зах зээл Хятад арваннэгдүгээр сард 98.85 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх сарынхаас 4 хувиар өсжээ. Хятад эхний 11 сард нийт 1.02 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 хувиар буурсан үзүүлэлт аж.