Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн мэдээллээр, энэ оны эхний 11 сард тус улсын нүүрсний үйлдвэрлэлийн хамгийн том 10 компани нийт 2.1 тэрбум тонн нүүрс олборложээ. Ингэснээр жилийн өмнөхөөс 130 сая тонноор нэмэгдсэн байна.
Тэргүүлэх 10 компанийн олборлолтын энэ хэмжээ нь Хятадын нийт нүүрсний үйлдвэрлэлийн 51 хувийг бүрдүүлж буй аж.
Мөн хугацаанд тус улсын нүүрсний нийт олборлолтын хэмжээ 4.09 тэрбум тоннд хүржээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар өссөн байна.
Зөвхөн арваннэгдүгээр сард Хятад 390 сая тонн нүүрс олборложээ.