Эхний улиралд Хятад 100 сая тонн нүүрс импортолжээ

Э.ОД

2023 оны эхний гурван Хятад улс 1.15 тэрбум тонн нүүрс олборложээ. Өмнөх оны мөн үеийнхээс 5.5 хувиар нэмэгдсэн байна. Өдөрт 13.46 сая тонн нүүрс олборлож буй гэсэн үг. Мөн хугацаанд Хятад 100 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 96.1 хувиар өсжээ.

Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн статистик мэдээллээр, тус улсын нүүрсний тэргүүлэх 10 үйлдвэрлэгч энэ оны эхний улиралд 588.39 сая тонн нүүрс олборложээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20.03 сая тонн буюу 3.52 хувиар өссөн үзүүлэлт юм. ТОП 10 компанийн эхний улиралд олборлосон хэмжээ Хятад улсын нүүрсний нийт үйлдвэрлэлийн 51.3 хувийг эзэлж байна.