Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чилийн Codelco энэ оны эхний гурван сард татвар төлөхөөс өмнөх ашиг 73 хувиар буурсан нь зэсийн үнийн бууралт болон борлуулалтын хэмжээ зэрэгтэй холбоотой гэж тайлбарлав.
Codelco-ийн татварын өмнөх ашиг эхний улиралд 418 сая ам.доллар болсон гэж тус компани Чилийн хөрөнгийн биржид мягмар гаригт зарласан байна. Зэсийн олборлолт 326 мянган тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 10.4 хувиар, борлуулалтын дундаж үнэ 9.4 хувиар, борлуулалтын хэмжээ 1.7 хувиар тус тус буурчээ.
Гуравдугаар сард Codelco 2023 онд нэг фунт зэсийн үнийг 3.5-4.4 ам.доллар байна гэж тооцоолжээ. Эдийн засгийн уналт нь зэсийн борлуулалтад саад болж байгаа ч Хятадын эрэлт нэмэгдэнэ гэсэн өөдрөг үзлээр хандаж байна. Codelco-ийн шууд үйлдвэрлэлийн зардал өмнөх жилтэй харьцуулахад 34 хувиар өсөж, 163 ам.доллароос 204 ам.доллар болжээ.