Newcrest Mining компани 19.2 тэрбум ам.доллароор Newmont корпорацыг худалдан авах тохиролцоонд хүрч дэлхийн хамгийн том алт үйлдвэрлэгчийг бий болоход ойртож байна.
Шинэ нэгдэл групп 28.8 тэрбум ам.долларын үнэ цэнд хүрэх төлөвтэй. Newmont өнгөрсөн хоёрдугаар сард анхлан Австралийн өрсөлдөгчдөө 17 тэрбум ам.долларын үнийн дүнтэй санал тавьсан бөгөөд Newcres-ийн Удирдах зөвлөлөөс татгалзжээ. Дөрөвдүгээр сард Newmont саналын дүнгээ 19.5 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэхдээ хамгийн эцсийн хувилбар гэдгээ мэдэгдсэн.
Энэхүү хэлцэл нь Randgold Resources-ийг Barrick Gold худалдаж авснаас эхэлж Pan American Silver өнгөрсөн гуравдугаар сард Yamana Gold-ийг “залгих” хүртэл дэлхийд хамгийн том алт олборлогчдын 5 жил үргэлжилсэн нэгдэн, нийлэх явцын төгсгөл гэж шинжээчид үзэж байна.