Б.Нямтайшир: Хувийн хэвшилдээ итгэл хүлээлгэж, хамтраад мега төслүүдийг хэрэгжүүлмээр байна

Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг УУХҮЯ, Аж үйлдвэржилтийн үндэсний хороо, МУУҮА хамтран (2023.05.26) зохион байгууллаа. Арга хэмжээг МҮОНРТ-ээс орон даяар шууд дамжуулсан юм. Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн дээр АҮҮХ-ны дэргэд дэх Нүүрс гүн боловсруулах дэд хорооны дарга, "Монголын Алт" компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширын илтгэлийг бүрэн эхээр хүргэж байна. 


Тэрээр ".....Зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр гээд үнэхээр олон жил ярьсан. Хэрэгжсэн зүйл алга. Төр хийнэ гэж ер нь л байхгүй. Харин төр нь дэмжээд дэд бүтцийг шийдээд, хувийн хэвшил хийх замаар хамтарч ажиллах хэрэгтэй. Хэвшил хувийн хэвшилтэйгээ төр  өрсөлдөж ирсэн нь буруу гэж Ерөнхий сайд, салбарын сайд нар хэллээ. Үүнтэй санал нийлж байна" гэдгийг илтгэлдээ дурдсан юм. 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз