Э.МИШЭЭЛ
Өнгөрсөн 7 хоногт Манила хотод болсон Азийн цэвэр эрчим хүчний форум-2023 үеэр Elixir Energy Ерөнхий захирал Нил Янг илтгэл тавьсан байна. Тэрбээр Elixir Energy Монголд хэрэгжүүлж буй ногоон устөрөгчийн Gobi H2 төсөл нь Хятадын ногоон гангийн үйлдвэрлэлд тусална гэж мэдэгджээ.
Тус компани Монгол Улсад анхны байгалийн хийг 2020 онд гаргаж байсан бөгөөд туршилтын үйлдвэрийн төсөл 10 МВт-ын электролизер жил бүр 25 мянган тонн устөрөгч үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Устөрөгчийн үйлдвэр нар, салхины эрчим хүчээр ажиллана. Сэргээгдэх эрчим хүч устөрөгчийн үйлдвэрлэлийн зардлын 2/3 орчим хувь байх тул БНХАУ-ын Terras Energy компанийн худалдан авах чадвар нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд боломжтой харагдаж байгааг илтгэлийн үеэр Янг хэлжээ. Мөн устөрөгчийг хийн хоолойгоор дамжуулах нь зардлын хувьд ихээхэн давуу талтай гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Gobi H2 төсөл нь Өвөр Монголын Бугат хотын ойролцоох ган үйлдвэрүүдтэй хил залгадаг. Өвөр Монгол 2020 онд 31 сая тонн ган үйлдвэрлэж байжээ.
Хятадын хувьд устөрөгчийн ногоон дэд бүтцийн хүрээнд дамжуулах хоолойн сүлжээг байгуулж байна. Улаанцаваас Бээжин хүртэл 400 км урт хий дамжуулах хоолойг төрийн өмчит Sinopec компани тавихаар болсон. Хийн хоолойн сүлжээг хойд бүсэд төвлөрүүлснээр нүүрстөрөгчгүй ган үйлдвэрлэх 2060 оны зорилтыг биелүүлэхэд ахиц гарах юм.