Хятадын ГХЭ-ийн экспорт сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүрэв

Э.ОД

Өнгөрсөн долоодугаар сард Хятадын газрын ховор элементийн экспорт 5426 тонн хүрч өнгөрсөн оны мөн үеэс 49 хувиар нэмэгджээ. 2020 оны гуравдугаар сард 5009 тонн ховор элемент экспортолсон нь тус улсын хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдсон. 

Хятадын ховор элементийн экспортын хэмжээ сүүлийн 4 сард тасралтгүй өссөн байна. Энэхүү өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл бол галли, германий зэрэг ГХЭ-ийн экспортыг наймдугаар сараас Хятад хязгаарлах болгоомжлолтой холбоотой гэж шинжээчид үзэж буй.

Тус улсын гаалийн мэдээллээр, оны эхний долоон сарын байдлаар Хятадын газрын ховор элементийн экспорт 31 662 тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 6 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн оны үзүүлэлтээр дэлхийн ховор металлын олборлолтын 70 хувийг Хятад улс бүрдүүлсэн бол АНУ, Австрали, Мьянмар, Тайланд зэрэг улс удаалсныг АНУ-ын Геологийн албанаас (USGS) мэдээлэв.