Улаанбаатар хотноо 2022 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд үргэлжилсэн "Mining Week 2022" чуулган дээр мэдэгдсэн байр суурийг хүргэж байна.
УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.ХИШИГДАЛАЙ:
Дэлхийн дулааралд нөлөөлж байгаа хүлэмжийн хийн асуудал өндөр түвшинд яригдаж байна. Аюулгүй байдал талаасаа метан хийг олборлох, эсвэл ууршуулах ёстой. Хүлэмжийн хийн ялгарлын нэлээд хувийг метан хий эзэлдэг. Нүүрсний давхар ислээс нэг дахин илүү хүлэмжийн хий ялгаруулахад нөлөөлдөг бүтээгдэхүүн юм. Энэ утгаараа Монгол Улс метан хий олборлож дэлхийн дулаарлын эсрэг бодит хувь нэмэр оруулах хэрэгтэй.
Нүүрсний хангалттай нөөцтэй манай улсын хувьд метан хийг олборлож, үр дүнтэй ашиглаж чадвал агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй эрчим хүчний том эх үүсвэр болно. Цэвэр эрчим хүчний шилжилтээр гадаадын хөрөнгө оруулалт татах шинэ салбар юм.
Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар 2022 "Mining Week 2022" тусгай дугаараас