Zijin Mining, MMG, Chinalco компаниуд Ботсванагийн зэсийн уурхайн төлөө өрсөлдөж байна

Э.ОД

Ботсвана дахь зэсийн Khoemacau уурхайг 2 тэрбум ам.доллароор худалдаж авахаар Хятадын Zijin Mining, MMG болон хөнгөн цагааны Chinalco компаниуд өрсөлдөж байна. Тус компаниудын хамт шалгаруулалтын 2 шатанд Өмнөд Африкийн Impala Platinum, мөн  Exxaro Resources компани тунаж үлджээ.

Харин Австралийн South32,  Sandfire Resources компаниуд хасагдсан байна. Маш өрсөлдөөнтэй төсөл гэдгийг South32 компанийн Ерөнхий захирал Грэм Керр ярьжээ.

Khoemacau төслийн үндсэн эзэмшигч нь Лондонд төвтэй GNRI компани оны эцсээр ялагч тодорно гэдгийг мэдэгдсэн байна.

2021 оны дундаас Khoemacau уурхайн үйл ажиллагаа эхэлжээ. Энд одоогоор жилд 60 мянган тонн зэс, ойролцоогоор 2 сая унц мөнгө олборлож байна. Зэсийн олборлолтыг 130 мянган тонн, мөнгийг 5 сая унц хүргэх зорилттой. Эл уурхай нь Ботсванагийн зүүн хойд хэсгээс Намибийн баруун хэсэг хүртэл үргэлжилсэн Калахарийн зэсийн бүсэд оршдог аж.